Баян-Өндөр сумын Засаг дарга 2021 оны үйл ажиллагааны тайлангаа хэлэлцүүллээ. Тус үйл ажиллагаанд аймаг орон нутгийн удирдлагууд болон Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд оролцлоо.      Баян-Өндөр сумын хэмжээнд 2021 онд 2183 өрхийн 8732 иргэн хүнс тэжээлийн хөтөлбөрт хамрагддаг байсан бол Зэст, Оюут, Уурхайчин, Хүрэнбулаг, Уртбулаг, Бүрэнбүст багууд хүнс тэжээлийн эрх авдаг өрхгүй болж 1014 өрх хасагдаж 53.5%-иар буурсан байна. Энэ нь иргэд халамжаас хөдөлмөрт шилжиж буй томоохон ахиц гэдгийг онцоллоо.    2021 онд 26 иргэн 6 аж ахуйн нэгжид нийт 341 сая төгрөгийн сум хөгжүүлэх сангийн зээлийг  олгожээ. Ингэснээр шинээр 59 ажлын байр нэмэгдсэн байна.    Өнгөрсөн онд Хотын захирагчийн албатай хамтран Шилэн СӨХ арга хэмжээг зохион байгуулсан. Тус ажлын хүрээнд орон сууцны хороололд амьдардаг айл өрхүүдэд  хэлэлцүүлгийг зохион байгуулснаар 22 СӨХ-ийн нийт оршин суугчдын 35-40% нь аппликешнийг гар утсандаа татаж хэрэгжүүлэн төлбөрөө хийж, СӨХ-ны мэдээллээ солилцдог болсон байна.    2021 оны газар олголтыг  07 дугаар сарын 01,02-ний өдрүүдэд зохион байгуулж 2012 онд шинээр газар хүссэн өргөдөл өгсөн 2100-2300 дахь бүртгэлд байгаа иргэдийн материалыг шийдвэрлэжээ. Мэдээллийн төв

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.