Монгол эрчүүдийн хийморь морин дэл дээрээ сэргэдэг. Идэр есийн жавар тачигнасан энэ өдөр /2023.12.23/ Дархан-Түлээт хайрханыхаа өвөр бэлд 58 адуучин залуу ташуур шүүрэн, морьтой болон явган бугуйлдан, эмнэг сурган ид хав, цог золбоогоо бадруулан өөр хоорондоо өрсөлдлөө.Аймгийн аварга шалгаруулах “Адуучин-2023” тэмцээнийг УИХ-ын гишүүн Гонгорын Дамдиннямын ажлын алба дэмжин, аймгийн ЗДТГ, Монголын болон аймгийн Адуучдын холбоо хамтран амжилттай зохион байгууллаа.Тэмцээний тэргүүн байрт:– Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р багийн адуучин Б.Бямбасүрэн шалгарч УИХ-ын гишүүн Гонгорын Дамдиннямын байлсан хурдан удмын хязаалан үрээний эзэн боллоо.– Удаах байрт Дархан сумын 18-р багийн адуучин Х.Буянтогтох шалгарч 800 мянган төгрөг,– Гуравдугаар байрт Хонгор сумын 2-р багийн адуучин М.Гантуяа шалгарч 500 мянган төгрөгөөр тус тус шагнууллаа.Малчин түмний ур ухаан, уламжлалт өв соёлыг хадгалсан уг тэмцээнийг ирэх жилээс Аймгийн Засаг даргын ивээл дор өндөр зохион байгуулалттай үзэгч түмний хүртээл болгон зохион байгуулахаар шийдвэрлэлээ.Тэмцээнийг унаган адуун сүрэг дундаа зохион байгуулах боломжийг олгож гүн туслалцаа үзүүлсэн Улсын аварга малчин н.Хаянхярваагийн удам дамжсан адуучин Х.Зоригоо, Х.Баттөр нартаа талархал илэрхийлье.Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Мал эмнэлгийн газар аюулгүй байдлыг ханган ажиллалаа.ISOГадаад харилцааДархан 60 жилДүрстэй мэдээУулзалт хурлын мэдээҮйл явдлын мэдээФото мэдээЯрилцлага

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.