Хог хаягдлын менежментийг иргэдийн оролцоотой сайжруулах нь туршилтын төсөл Орхон аймаг Эрдэнэт хотод хэрэгжиж байна.       НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Монголын тандалт судлаачдын холбоо ТББ, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран төслийн үйл ажиллагааг Орхон аймагт зохион байгуулж байгаа юм. Төслийн хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийг хог хаягдлыг ангилан ялгах, ангилан ялгаж хэвшсэнээр байгаль экологи, болоод хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөтэй талаарх сургалт нөлөөллийн ажлыг хийж байна.     Өнөөдөр БОАЖГ, иргэдэд мэдээлэл өгөхөд хамгийн ойр ажилладаг багийн Засаг дарга нар болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд сургалт орлоо. Сургалтыг Монголын  тандалт судлаачдын холбоо ТББ-ын тэргүүн Б.Эрдэнэ явуулж байгаа юм. Тэрээр олон талын оролцоотой хамтын менежментээр хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгийг онцолж байлаа.      Төслийн хүрээнд иргэд аж ахуйн нэгжийг сонгон авч сургалт нөлөөллийн үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд эхний ээлжинд Баян-Өндөр сумын Уртын гол баг, Уурхайчин багийн “Уурхайчин” СӨХ, “Аз” хотхон, “Хүлэг” зах бөгөөд “Даниста худалдааны төв”-үүд төсөлд хамрагдаж байгаа юм. Ийнхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр Орхон аймгийн хэмжээнд хэрэгжих боломжтой болох юм.       Төсөл нь хог ангилан ялгах иргэдийн бүлгийг шууд хөрөнгө оруулалт хийж хэвтээ прэслэгч, лифтэн по зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангах ажээ. Мэдээллийн төв 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.