Аймгийн Засаг дарга жил бүр Шинэ жилийн баярын өмнө Дархан тохижилт үйлчилгээний газрын албан хаагчдад хүнсний болон ахуйн хэрэглээний багцыг бэлэг болгон өгдөг уламжлалтай.Энэ жилийн хувьд “Дэзэрэт” олон улсын байгууллага, “Гүүд Нэйборс” олон улсын байгууллагатай хамтран 150-250 мянган төгрөгийн өртөг бүхий багцыг 90 өрхөд бэлэглэлээ.Тодруулбал 4-өөс дээш хүүхэдтэй, гэрт нь хөгжлийн бэрхшээлтэй болон асаргааны заалттай иргэн амьдардаг 25 өрхөд 250 мянган төгрөгийн багц, 65 өрхөд 150 мянган төгрөгийн багцыг өглөө.Дархан тохижилт үйлчилгээний газар нь 180 ажилтантай бөгөөд өнөөдрийн бэлэг гардуулсан ажилчид бол өвлийн ид хүйтнийг ажралгүй иргэдийнхээ төлөө өглөөний нарнаас урьтаж ажилладаг зам талбайн үйлчилгээний ажилчид байлаа.Дархан хотоо цэвэр цэмцгэр байлгахын төлөө өдөр шөнийг ялгалгүй ажилладаг Дархан Хот Тохижилтын Газар-н нийт ажилчдадаа Шинэ жилийн баярын мэндийг хүргэе.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.