Өнөөдөр аймгийн Онцгой байдлын газар 2021 оны үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.Аймгийн онцгой байдлын газар нь багаж, хувцас хэрэгслийн ашиглалт, техник үйлчилгээг чанаржуулах, Нэгдсэн менежментийн тогтолцоог бэхжүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээг чанарт шилжүүлэх, шат дамжлагыг бууруулж цахимжуулах гэсэн үндсэн 2 зорилт дэвшүүлэн 37 арга хэмжээг төлөвлөжээ. Эдгээр зорилтыг 93,3 хувьтай хэрэгжүүлэн ажилласны үр дүнд гамшиг ослын дуудлагын тоо 2,6 хувиар буурсан байна.     Мөн Ерөнхий аудиторуудаар баталгаажуулах аудит хийлгэж, Нэгдсэн менежментийн тогтолцоо ISO 9001:2015  стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн гэрчилгээг хадгалан үлдэх шалгуурыг хангажээ.        Тус газар нь иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг төрийн үйлчилгээ буюу ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт, барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлт гаргуулах хүсэлтүүдийг E-MONGOLIA цахим бүртгэлийн системээр хүлээн авч ажиллаж байна.        Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулж гал унтраах багийн түймэртэй тэмцэх, авран хамгаалах болон сэргээн босгох ажиллагаанд шаардлагатай автомашин 4, Десотэл брэндийн Рено маркын автомашин-1 Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Беларус, Франц Улсын Засгийн газар хоорондын экспортын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд нийлүүлэгджээ.           Тус байгууллага нь 2022 онд офицерын манлайлал, бие бүрэлдэхүүний сургалт, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, сахилга хариуцлагыг  дээшлүүлэх, Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг сайжруулж, эрсдэлийг бууруулах хамтын ажиллагааг бэхжүүлэх гэсэн зорилт дэвшүүлэн ажиллахаар төлөвлөжээ.       Тайлангийн үеэр аймгийн удирдлагууд коронавирус цар тахлын үед орон нутагт төдийгүй бүсийн хэмжээнд үр дүнтэй үйл ажиллагаа явуулж, амжилттай сайн ажилласан гэдгийг онцлов.Мэдээллийн төв

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.