Орхон аймагт сум, өрхийн эрүүл мэндийн 9 төв үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 6 нь энэ жил шинэ байртай болж сум өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай стандарт хангагдсан орчинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж эхлээд байна.        Өнөөдөр Улсын төсвийн 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийг ашиглалтад хүлээн авлаа. 1977 онд байгуулагдсан бөгөөд тус цагаас хойш хийгдсэн томоохон хөрөнгө оруулалт нь энэхүү өргөтгөлийн барилга ажээ.     Өргөтгөлийн хэсэгт эмнэлгийн амбулаторийн хэсэг байрлаж өдрийн цагаар үйлчлүүлэгчид бүх тусламж үйлчилгээг эндээс авах боломж бүрджээ.  Ингэснээр мөн л эрүүл мэндийн төвийн стандарт буюу MNS5081:2013 бүтэц үйл ажиллагааны стандарт хангагдаж байгаа талаар ЭМТ-ийн дарга Ц.Дэлгэрмаа мэдээлэл хийлээ.      Түүнчлэн тус ЭМТ-д энэ жил ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар шүдний иж бүрэн кабинет байгуулагджээ. Мөн биохими, цус шээсний анализатор, дижитал микроскоп, лабораторийн тоног төхөөрөмж, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, 4D ЭХО аппаратаар хангагдаад байна. Мэдээллийн төв 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.