“Физик ба нанотехнологи” сэдвээр онлайн уулзалт хийлээ.Бидний өмнө санаачилсан “Сансрын баатарууд ба залуус” лайв нэвтрүүлэгийн үр дүн гарч, МУИС-ийн физикийн ангийн энэ жилийн элсэлт нэмэгдсэн сайн мэдээтэй байгаа. Энэ ажлаа үргэлжлүүлэн өнөөдөр МУИС-ийн проф Г.Эрдэнэ-Очирыг урьж “Физик ба нанотехнологи” сэдэвт онлайн уулзалтыг дүүргийнхээ ЕБС-ийн физикийн хичээлд сонирхолтой ахлах ангийн суралцагчид, тэдний багш, менежерүүдийг оролцуулан зохион байгууллаа. Ийнхүү бид эрдэмтдийн орчин үеийн судалгаа, хэрэглээнд суурилсан сонирхолтой, суралцагчдынхаа ирээдүйн мэргэжилд чиглэсэн лекц-уулзалтуудыг цувралаар үргэлжлүүлэх юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.