Миний бие “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны гишүүнээр ажиллаж байгаа билээ. УИХ-ын түр хороо, Засгийн газар, Ажлын хэсгийн олон сар жил ажилласан хэлэлцээрийн үр дүн эхнээсээ гарч, харилцан ашигтай хамтран ажиллах боломж нээгдэж байна🇲🇳🇲🇳🇲🇳. Рио тинтогоос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ирүүлсэн захидалд 34 хувьд ногдох МУ-ын өрийг тэглэх, Дубайн гэрээ гэгдэх бичиг баримтыг цуцалж байгаагаа илэрхийллээ. Захидалд:1. Оюу Толгой төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34%-д ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэх. Өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, улмаар Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн 34% эзэмшлийн үнэ цэн нэмэгдэж, ногдол ашиг авах хугацаа наашлах;2. ДУББСТ болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г цуцлаж дуусгавар болгох;3. Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахыг зөвшөөрөх;4. Гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100% хариуцаж Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;5. Оюу Толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах байдлаар гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулах арга хэмжээ авч холбогдох зардлыг харилцан тохиролцсон нөхцлийн дагуу Оюу Толгой ХХК төлөх; Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах; төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах гэсэн саналыг тавилаа.Энэ чухал тэмцлийг эхлүүлж нэг зүгт харж ажилласан МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын Дарга Г.Занданшатар, МУ-ын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗСайд Х.Нямбаатар, Дэд Сайд Б.Солонго, УИХ-ын түр хорооны гишүүддээ баяр хүргэе!

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.