IMG_7514.jpg

   ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна.

   Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Онцгой комиссын хуралдааныг хуралдуулж, өвөлжилтйин нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо.

  Аймгийн хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдал хүнд өнгөрсөн цаашид хаваржилт хүндрэх эрсдэл бий учир цаг үеийн нөхцөл байдалд эрсдэлийн үнэлгээ хийх, зөвлөмжөөр хангах, орон нутгийн түвшинд авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмжийг боловсруулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.