151295979_354148596006450_5191167557308652018_n_20210305112347.jpg

Нийслэл хотод коронавируст (Ковид-19) халдварыг илрүүлэх шинжилгээний 21 цэг ажиллаж байгаа бөгөөд Eruul.gerege.mn сайтад хандаж урьдчилан цаг авсан иргэдэд үйлчилнэ.

Зайлшгүй яаралтай /буяны ажил, хүний бие гэнэт муудах гэх мэт/ шалтгаанаар хөдөө орон нутаг явах иргэдэд аймгийн Онцгой комисс, аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тодорхойлолт, хамаарал бүхий иргэний баримт бичгийг үндэслэн НОК-ын Шуурхай штаб шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм.

Гуравдугаар сарын 4-ний 20:00 цагийн байдлаар Eruul.gerege.mn сайтад хандсан иргэдэд цаг олгосон байдал:

  • Гуравдугаар сарын 5-нд 17450
  • Гуравдугаар сарын 8-нд 5560
  • Гуравдугаар сарын 9-нд 2000 гаруй цаг олгосон байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.