Өнөөдөр ӨМӨЗО-ны Олон улсын худалдааг дэмжих Холбоо ба Эрээн хотын Олон улсын худалдааг дэмжих Хорооны төлөөлөгч, тус хорооны дарга Цэцэнзориг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж Замын-Үүд - Эрээн боомтын галт тэрэг солилцоо, дамжин өнгөрөх тээврийн асуудлаар болон ачаа эргэлтийг түргэтгэх талаар мэдээлэл солилцож, санал бодлоо хуваалцлаа.

✅Ковидын дараа хүмүүсийн амьд харилцаа сэргэж, нүүр нүүрээ харан асуудлаа шийдэх боломж бий болсон нь харилцан ойлголцох, хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэх сайхан боломжуудыг олгож байна.

✅Энэ жил гадаад худалдааны ачаа тээврийн хэмжээ өмнөх оноосоо 31,9 хувиар нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд үүнд Монгол-Хятадын 🇲🇳🇨🇳төмөр замуудын хамтын ажиллагаа тэр тусмаа Замын-Үүд - Эрээн боомтын тогтвортой үйл ажиллагаа чухал нөлөөтэй юм.

✅Хятадын тал энэ жил Эрээн өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлаа үргэлжлүүлж 400 сая юаний хөрөнгө оруулалтын ажил хийснээр Монгол Улсын 🇲🇳 экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэнэ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.