АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА О.АМГАЛАНБААТАР ШАРГА СУМД АЖИЛЛАЛАА. 2023 оны 03 сарын 18-нд Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Шарга сумын Сондуулт, Хамтын хүч багуудад ажиллаж, хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр санал солилцон "Алтайн малчдын түншлэл-88" төслийн явцыг танилцуулж, мэдээлэл хүргэлээ. Малчдын хувьд малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийг нэмэгдүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх зөв зүйтэй гарц шийдлийг гаргасанд талархал илэрхийлээд, үйлдвэр байгуулах ажлыг 100% дэмжихээ илэрхийлж байсан юм.
