Дархан сумын 4 дүгээр сургуулийн сурагчид “Сурагч шүүгээ” төслийг санаачлан аймгийн Засаг дарга, орон нутгийн дэмжлэгээр хэрэжүүлжээ.

Төслийн хүрээнд дунд ахлах ангийн сурагчдын хувийн хэрэгцээний 600 ширхэг шүүгээг / locker/ сургууль дээрээ байрлуулсан байна.

Энгийн хувцасний өлгүүртэй байхад хувцас хэрэглэх хулгайд алдах, андуурагдах асуудлууд гардаг байсан бол энэхүү шүүгээг хэрэглэснээр сурагчид хувийн эд зүйлсээ аюулгүй хадгалж чадах юм. Нэмэлтээр камер байршуулж өгсөн учраас сурагчид зүй зохистой хэрэглэнэ хэмээн сургуулийн удирдлага хэлж байлаа.

Хичээлийн амралт дуусаж сурагчид хичээлдээ орох үеэр шүүгээг ашиглана. Туршилтаар хэрэгжүүлж буй уг ажил үр дүнгээс хамаарч дараа дараагийн сургуулиудад үе шаттайгаар хэрэгжүүлэх боломжтой болох юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.