АМЬДРАХ ОРЧНОО САЙЖРУУЛЦГААЯ. Сонгогдсон тойргийн маань иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу дараах газруудад иргэдийн амьдрах орчныг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, гадна зам талбай, орчныг тохижуулах төсвийг 2020 онд санаачлан хөөцөлдөж батлуулсан бөгөөд тохижилтын ажлуудын гүйцэтгэл 98-100 хувь хийж дуусган эхнээс нь Улсын комисст хүлээлгэн өгөх гэж байна. - Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 48а байрны гадна тохижилт, - 14 дүгээр хорооны 18 а, б байрны дундах гадна талбайн тохижилт, - 4 дүгээр хорооны 97 дугаар сургуулийн гадна талбайг спорт комплекс бүрэн тохижилт, - 5 дугаар хорооны 115 дугаар цэцэрлэгийн гадна талбайн бүрэн тохижилт, Мөн 2021-2022 онд Улсын төсөвт Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, тав тухтай орчин амьдрал нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, цэцэрлэгийн эрхлэгч нараас ирсэн сургууль, цэцэрлэгийн орчмын гадна талбайн тохижилт хийлгүүлэх хүсэлтүүдийн ажил хэрэг болгож төсвийг батлуулснаар одоогоор 25 дугаар хорооны 111 дүгээр сургуулийн гадна талбайн тохижилтын ажил эхэлсэн, 8 дугаар хорооны 32 дугаар цэцэрлэг, 16 дугаар хорооны 82 дугаар цэцэрлэг, 14 дүгээр хорооны 267 дугаар цэцэрлэгийн гадна талбайг стандартын дагуу бүрэн тохижилт хийгдэхээр шийдвэрлэгдэж бэлтгэл ажлууд хангагдаад явж байна.Олон улсын судалгааны байгууллагаас хийсэн судалгаагаар иргэдийн амьдрах орчны тохижилт сайжирч, ногоон байгууламж нэмэгдсэнээр стресс бухимдал 40 хувиар буурдаг болохыг тогтоосон байдаг. Иймд иргэд та бүхэн минь амьдрах орчноо тохижуулах, ногоон байгууламж нэмэгдүүлэх тал дээр анхаарч, өөрсдийн орчныг тохижуулж байгаарай.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.