Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 35 сургуулийн төгсөх ангийн сурагчдыг цахимаар ЭЕШ-д бэлтгэх сургалтыг "EQUAL EDUCATION" төслийн хүрээнд E-lab Education Academy-тай хамтран Математик, Хими, Физик, Түүх, Нийгмийн ухаан, Англи хэл, Монгол хэлний олимпиадын аварга, МУ-ын зөвлөх багш нараар ахлуулан зохион байгуулж, төлбөрийг Чинбатын Ундрам-Хөгжлийн сан гаргасан билээ. Сургалтад идэвхтэй хамрагдаж оюун ухаан, хичээл зүтгэлээ дайчилж, мэдлэг боловсрол, ур чадвараараа онцгой амжилт гарган 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтад МУ-ын түүхийн хичээлээр хамгийн өндөр оноо авсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ын I сургуулийн сурагч Насанжаргал овогтой Биндэръяад ЧИНБАТЫН УНДРАМ ХӨГЖЛИЙН САНГИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ хүртээж, батламжийг гардуулан өглөө. Баяр хүргэж сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

May be an image of 2 people, people standing and indoor

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.