“Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэх үед....Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн төслийг миний бие 2005 онд боловсруулж батлуулж байлаа. Тухайн үед Латви, Литва, Украин зэрэг цөөхөн улсууд ийм хуультай байв. Сонгуулийн төв байгууллагыг Шүүхийн хандлагатай сонгуулийн төв комисс; Засгийн газрын хандлагатай сонгуулийн төв комисс; Намуудын хандлагатай сонгуулийн төв комисс; холимог хэлбэрийн хүчтэй сонгуулийн төв комисс гэсэн загварт хуваадаг. Манайх холимог хэлбэрийн хүчтэй сонгуулийн төв байгууллагын чиглэлд хөгжиж яваа.Бидний өмнө өнөөг хүртэл төвөгтэй явж ирсэн асуудал нь сонгуулийн төв байгууллага, шүүх хоёр сонгуулийн маргааныг хэрхэн хуваалцан хянан шийдвэрлэх талаарх асуудал юм. Энэ тал дээр их маргаан үүсдэг. Шүүхэд бүрэн хяналтаа өгчихөөр шүүх сонгуулийн үр дүнг дангаар шийдчих гээд байх сөрөг талтай. Өнгөрсөн хугацаанд Сонгуулийн төв байгууллагаа өөд татах талаар бид чамгүй дэвшил гаргаж чадсан. Цаашид парламентын ардчиллаа улам бүр бэхжүүлэхийн тулд мэргэшсэн, чадамжтай Сонгуулийн төв байгууллагатай байх ёстой. Тиймээс энэ байгууллагаа санхүүжилт талаас нь, хүн хүч талаас нь бэхжүүлэх шаардлагатай. Энэ нь АРДЧИЛАЛД ОРУУЛЖ БАЙГАА ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ юм. Сонгуулийн төв байгууллагад Улс төрийн намын шинэ хуулиар нэмэлт чиг үүрэг, гол том ажлаа хариуцуулсан атлаа орон тоог нь шийдэж өгөхгүй бол утгагүй хэрэг болно.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.