Уг арга хэмжээнд Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон сумын удирдлагууд үе үеийн төгсөгчид, эрдэмтэн багш нар нутгийн зон олон оролцлоо.Тус сургуулийн 50 жилийн ойг угтан Аймгийн ЗДТГ-аас сурагчдын сурах орчин нөхцлийг бүрдүүлэх, сайжруулах зорилгоор англи хэлний орчин үеийн стандарт танхимыг бүрэн тохижуулах, “Эко зуслан”-гийн үйл ажиллагааг өргөжүүлэн сайжруулахад зориулан 170 гаруй сая төгрөг ба нийт 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдэж ажиллалаа.Ингээд түүхийн нэгэн шинэ хуудас эргэсэн Хялганат тосгоны сургуулийн үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид, төгсөгч, сурагчид та бүхэнд 50 жилийн ойн баярын мэндийг Булган нутгийн зон олны өмнөөс хүргэж, ажил хөдөлмөрийн арвин амжилт хүсье.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.