Европын Холбооны зүгээс худалдаа, эдийн засаг, хүний эрх, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон талт чиглэлээр Монгол улсын Засгийн газартай 2021-2027 онд хамтран хэрэгжүүлэх түншлэлийн хөтөлбөрийг үе шаттай эхлүүлэх талаар ярилцлаа. Нэн түрүүнд цахим шилжилт, ногоон эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн шинэчлэл, гадаад худалдааг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтыг хангах хүрээнд хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа хатагтай Аксель Никейз илэрхийлэв. Парламентын зүгээс эдийн засгийг солонгоруулах, ялангуяа КОВИД-19 цар тахлын дараах эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд холбогдох хуулийн зохицуулалт, эрх зүйн шинэчлэлийг эхлүүлснийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Бизнесийн тогтвортой, таатай орчныг бүрдүүлснээр экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэлийг төрийн бодлогоор дэмжих нь чухал бөгөөд энэ чиглэлээр хамтран ажиллана гэдэгт санал нэгдэв.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.