Тогтвортой Хөгжлийн Зорилготой уялдсан үр дүнд суурилсан удирдлагыг нэвтрүүлэх хүрээнд орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт, төсөв боловсруулалт, тайлагналт, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан төрийн албан хаагчдыг арга зүйгээр хангаж, чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн “Үр дүнд суурилсан удирдлага” сэдэвт хоёр өдрийн сургалт семинарыг Булган аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байна. Тус сургалтад Хангайн бүсийн Архангай, Өвөрхангай, Орхон, Хөвсгөл, Булган аймгийн хөгжлийн бодлого төлөвлөлт, төсөвлөлт, тайлагнал, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан 50 гаруй төрийн албан хаагч хамрагдаж байна. Монгол Улс 2012 оноос хойш хөтөлбөрт суурилсан төсөвлөлтийг нэвтрүүлэн, хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулан, хөгжлийн бодлогын нэгдмэл байдлыг хангах зорилгоор Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг 2015 онд боловсруулан батлуулж, улмаар 2020 онд шинэчлэн найруулж Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай нэртэйгээр батлан хэрэгжүүлж, бодлого төлөвлөлтийг төсөвлөлттэй уялдуулах чиглэлд багагүй хүчин чармайлт гаргаж, тодорхой амжилт, туршлага хуримтлуулаад байгаа билээ.Цаашид хязгаарлагдмал нөөцөө илүү үр дүнтэй, үр ашигтайгаар оновчтой хуваарилж, урт, дунд хугацааны хөгжлийн зорилгодоо амжилттай хүрэхийн тулд үр дүнд суурилсан удирдлагын тогтолцоог бүх шатанд нэвтрүүлэн хэрэгжүүлэх зайлшгүй хэрэгцээ, шаардлагатай тулгараад байгаа юм. Энэ хүрээнд Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” техник туслалцааны төсөл нь 3 дахь жилдээ Монгол Улсын Засгийн газар, харьяа яам, орон нутагт дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Тухайлбал, бодлого төсвийн уялдааг хангах үүднээс Эдийн засаг хөгжлийн яам нь дээрх төсөлтэй хамтран “Улсын жилийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”, “Аймаг нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”, “Хөгжлийн зорилтод хөтөлбөр боловсруулах аргачлал”-ыг тус тус баталж, улс даяар үр дүнд суурилсан бодлого төлөвлөлтийг нэвтрүүлэх боломжийг бүрдүүлээд байна. Энэ удаагийн “Үр дүнд суурилсан удирдлага” сэдэвт сургалт нь аймаг, орон нутгийн албан хаагчдыг үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, тайлагнал гэсэн цогц агуулгын хүрээнд чадавхжуулахаар бүсчилсэн байдлаар орон даяар зохион байгуулагдаж байна. Төслийн талаарх ерөнхий мэдээлэлЕвропын Холбооны санхүүжилттэй, НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл нь Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндсэн зорилготой. Ингэхдээ хөдөлмөр эрхлэлтийн салбарт төрийн үйлчилгээг үр дүнтэй, хариуцлагатай, шуурхай хүргэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ төсөв, санхүүгийн удирдлагын тогтолцоог сайжруулахад чиглэнэ. • https://www.facebook.com/EUinMongoliahttps://www.facebook.com/undp.mongolia

http://bulgan.gov.mn/web/show/230500035

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.