Эрдэнэт-Хангал-Хялганат чиглэлийн 53.6 км автозамыг "Эрдэнэт" ТӨҮГ -ын 34 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барихаар болсон. Мөн улсын төсвийн 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хялганат тосгон болон Хангал сумын төв дундуур хатуу хучилттай авто зам тавигдана.Энэ зам ашиглалтад орсноор байгалийн үзэсгэлэн цогцолсон тус суманд аялал жуулчлал хөгжих томоохон боломж нээгдэх юм.
