Нийслэлийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 23-ны 16:00 цагийн байдлаар “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад нийт 38851 хүн хамрагдаад байна. Дархлаажуулалтын суурин 120, явуулын 12 цэгт вакцины нэгдүгээр тунг 1518 хүнд, вакцины хоёрдугаар тунг 37333 хүнд хийлээ.

Вакцинд хэзээ, хаана хамрагдах талаарх мэдээллийг харьяа хороо, Өрхийн эрүүл мэндийн төвөөс утсаар болон холбогдох мэдээллийн сувгаар хүргэх тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан товлосон хугацаанд дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.