1. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн
Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл,
тогтворжилтыг хангах нь ”төслөөс “Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн
менежментийн төлөвлөгөө боловсруулах (Тооройтын хөх уулын ОНТХГ) зөвлөх
үйлчилгээ” №:МУБХТХМОН/19/301/202303004 гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж
байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж
байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь төслийн зорилтод газар нутгийн нэг болох Баянхонгор
аймгийн Шинэжинст сумын нутаг дэвсгэрт байрших Тооройтын Хөх уулын ОНТХГ-т
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2021 оны 01 сарын 22 ны өдрийн А/16
дугаар тушаалаар баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн
төлөвлөлтийн аргазүй”-г ашиглан орон нутгийн тусгай хамгаалалттай газрын менежмент
төлөвлөгөөг боловсруулж батлуулах зорилготой болно.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох
мэдээллийг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

         Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, байгууллагын
танилцуулга, ажил гүйцэтгэх багийн дэлгэрэнгүй танилцуулга, боловсрол,
мэргэшсэн байдал, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт,
холбоо барих хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг г.м;
        Тухайн зөвлөх үйлчилгээтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн тухай ажлын жагсаалт,
гэрээний хуулбарын хамт;
Зөвлөх нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ
худалдан авах тухай хууль”-ийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан байна.
/Үүнд: улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн 14.1.2-т заасан нөхцөл байдал
үүсээгүй талаарх татварын байгууллагын тодорхойлолт, хуулийн 14.1.4 болон
14.1.7-д заасан нөхцөл байдал тус тус үүсээгүй талаарх шүүхийн тодорхойлолт,
хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн үр төлбөргүй талаарх харилцагч
банкны тодорхойлолт, сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлангийн хамт./
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 5 дугаар сарын 29-ны өдрөөс өмнө
10:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ Худалдан авах ажиллагааны
цахим систем (www.tender.gov.mn)-ээр 2023 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн 10 цаг
30 минутаас өмнө ирүүлнэ үү.
Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг-17023, Зайсангийн гудамж-9,

Цэнгэг усны нөөц, байгаль хамгааллын төв, 311 тоот

Утас: 976-98281144

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.