1. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн
Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл,
тогтворжилтыг хангах нь ”төслөөс “Завхан аймгийн Их Уул, Тосонцэнгэл сум буюу
Тарвагатайн нурууны улсын тусгай хамгаалалттай газар болон Архангай аймгийн
Батцэнгэл, Хайрхан сумдын нутаг буюу Бөхөн шарын нуруунд монгол тарвага
/marmota sibirica/ сэргээн нутагшуулах зөвлөх үйлчилгээний” №:
МУБХТХМОН/19/301/202303023 гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж байгаа тул
зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Төслийн зорилтот бүс нутаг буюу Бөхөн шарын нуруу,
Тарвагатайн нуруунд нийт 80 толгой монгол тарвагыг сэлгэн нутагшуулж, биологийн олон
янз байдлыг нутгийн иргэдийн оролцоотой хамгаалах, байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн
үйл ажиллагааг дэмжих, чадавхжуулах зорилготой болно.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох
мэдээллийг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, байгууллагын
танилцуулга, ажил гүйцэтгэх багийн дэлгэрэнгүй танилцуулга, боловсрол,
мэргэшсэн байдал, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт,
холбоо барих хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг г.м;

 Тухайн зөвлөх үйлчилгээтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн тухай ажлын жагсаалт,
гэрээний хуулбарын хамт;

 Зөвлөх нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ
худалдан авах тухай хууль”-ийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан байна.
/Үүнд: улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн 14.1.2-т заасан нөхцөл байдал
үүсээгүй талаарх татварын байгууллагын тодорхойлолт, хуулийн 14.1.4 болон
14.1.7-д заасан нөхцөл байдал тус тус үүсээгүй талаарх шүүхийн тодорхойлолт,
хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн үр төлбөргүй талаарх харилцагч
банкны тодорхойлолт, сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлангийн хамт./
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 5 дугаар сарын 29-ны өдрөөс өмнө
10:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ Худалдан авах ажиллагааны
цахим систем (www.tender.gov.mn)-ээр 2023 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн 10 цаг
30 минутаас өмнө ирүүлнэ үү.
Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг-17023, Зайсангийн гудамж-9,

Цэнгэг усны нөөц, байгаль хамгааллын төв, 311 тоот

Утас: 976-98281144

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.