ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ ГАЗАР АШИГЛАГЧ НАРЫН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ БАЙРШУУЛЛААТусгай хамгаалалттай газарт газар ашиглагч нарын мэдээллийг https://shilen.gov.mn/ministry/18 холболоо. БОАЖЯ-наас олгодог 18-н тусгай зөвшөөрөл дээрх 1729 аж ахуйн нэгжийн мэдээллийг бүрэн байршуулж байна.✅ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, УРАМШУУЛЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛД ХАМТРАН АЖИЛЛАНАҮйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудад үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2023-2025 оны хамтын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Хэлэлцээрт БОАЖ-ын Дэд сайд М.Ганбаатар, БОАЖЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга А.Энхбат, Цаг уур орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин, Монголын хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга О.Гантуяа болон албаны хүмүүс оролцов.✅БАЙГАЛЬ ОРЧИН УУР АМЬСГАЛЫН САНГИЙН МЭДЭЭЛЛИЙГ ШИЛЭН БОЛГОЛООМонгол Улсын Засгийн газрын 2023 оны “2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай” 49 дүгээр тогтоолд заасан “Шил ажиллагаа”-ны хүрээнд эхний ээлжид тусгай сангийн хөрөнгө зарцуулалтын мэдээллийг ил болгохоор тогтсон. Энэ хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын сангийн 2020 оноос хойших мэдээллийг нээлттэй болголоо.✅БОАЖ-ЫН САЙДЫН АЛБАН ДААЛГАВРЫГ БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН УЛААНХУС БОЛОН БУСАД СУМДАД ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАВБаян-Өлгий аймгийн БОАЖГ болон холбогдох албаныхан, малын эмч, мэргэжилтэн, багийн засаг дарга нартай хамтран ариутгал халдваргүйтгэл болон цэвэрлэгээний ажлыг зохион байгуулав. Урин цаг ирж буйтай уялдуулан нийтийн эдэлбэр газар, автозам дагуу болон Ховд, Согоог голуудын эрэг дагуу үхсэн малын болон амьтны сэг зэм, хогийг ачиж, зайлуулж, устгалд орууллаа.✅МОНГОЛ УЛСАД ИРСЭН ЖУУЛЧДЫН ТООН МЭДЭЭЛЭЛ2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар нийт 107877 жуулчин ирсэн байна. Энэ нь эхний улирлын зорилтоо давуулан биелүүлсэн үзүүлэлт юм.✅“KOPIST 2023” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ӨНДӨР ТҮВШНИЙ БОДЛОГЫН ФОРУМ БНСУ-Д БОЛОВКовидын дараах аялал жуулчлалын сэргээх, сайн туршлага солилцох зорилгоор хийж буй Олон улсын өндөр дээд хэмжээний чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх М.Бадамлянхуа болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс оролцлоо.✅УВС АЙМГИЙН УЛААН УУЛ ХОГГҮЙ БОЛЛООБОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн “Эрүүл аюулгүй - Цэвэр орчин” бүрдүүлэх албан даалгавар, арга хэмжээний хүрээнд Увс аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид Чандмань уул орчмын хогийг цэвэрлэв.✅ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН “Б” ХЭСГИЙН 350 КМ ГАЗРЫГ ХАМРУУЛАН БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРГӨӨР НӨЛӨӨЛСӨН ХОГИЙГ ЦЭВЭРЛЭЖ УСТГАВБайгаль орчин, аялал жуулчлалын Сайдын албан даалгаврын хүрээнд шар усны үерээс хамгаалах, хөрсний бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид орчны бүсийн Ховд аймгийн Үенч, Алтай сумын ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа.✅БНСУ-ЫН СОЁЛ СПОРТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ ДЭД САЙД ЧО ЮУНГ МАН-ТАЙ УУЛЗЛААБайгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-д хийж буй албан томилолтын хүрээнд тус улсын Соёл спорт, аялал жуулчлалын Сайдтай уулзав. БНСУ-аас цар тахлын 3 жилийн туршид үргэлжилсэн аялал жуулчлалын салбарын хүндрэлүүдийг даван туулахын тулд хичээнгүйлэн ажиллаж олон төсөл хөтөлбөр, чуулга уулзалт фестивалиудыг зохион байгуулж байгааг онцлоод 7 дугаар сард НҮБ-ын худалдааны гишүүн орнуудын сонгуульт ажилд дэмжиж ажиллахыг хүслээ.✅"ЖОРЛОН" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНААС 4 ҮНДСЭН АСУУДЛЫН ХҮРЭЭНД 24 ЗААЛТ БҮХИЙ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА✅ЦАГ ҮЕИЙН БОЛОН БУСАД АСУУДЛААР ХЭВЛЭЛД НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨБайгаль орчин, аялал жуулчлалын Сайд үүрэг болгосноор тус яамны хамрах асуудлын хүрээнд хийж буй хяналт шалгалтын мэдээ, иргэдийн санал гомдлын шийдвэрлэлт болон цаг үеийн асуудлаар иргэд олон нийтэд тогтмол мэдээлэл өгдөг болсон. Энэ хүрээнд тус яамны газар хэлтсийн дарга нар ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Хурлаар үндсэн 4 асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.✅“PLANETGOLD” ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛООPlanetGold Монгол төслийн Удирдах хорооны тав дахь удаагийн хурал өнөөдөр (2023.04.06) боллоо. Хурлыг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд Сайд, Төслийн удирдах хорооны дарга М.Ганбаатар даргалж, оролцов. Тэрээр Мөнгөн усны тухай Минаматагийн Конвенцын хүрээнд хүлээсэн Засгийн газрын амлалтыг хэрэгжүүлэхэд уг төслийн хувь нэмрийг онцлон дурдаж, бичил уурхай дахь мөнгөн уснаас үүдэлтэй хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийг бууруулахад чиглэсэн үр дүнг хадгалах нь чухлыг онцлов.✅ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРЬСАН ХАШААГ АЛБАДАН БУУЛГАЖ БАЙНАБогдхан уулын дархан цаазат газарт газар ашиглах зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-ийн 30 дугаар зүйл, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль”-ийн 8 дугаар зүйлд заасны дагуу үйл ажиллагаа эхлэх зөвшөөрөлтэй холбоотой бичиг баримтын бүрдэл хангасан тохиолдолд Хамгаалалтын захиргаанаас хашаа барих, үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл олгоно.✅БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ БНСУ-ЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ДЭД САЙД ЧО ЁН МЭН-ТЭЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВЭнэ үеэр БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ 2023 оны 07 сарын 09-10-нд Монгол Улсад болох Эдийн засгийн форумд БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын Сайд болон аялал жуулчлалын салбарын бизнесийн төлөөллийг урилаа. Дэд сайд Чо Ён Мэн урилгыг уламжлахын зэрэгцээ, эдийн засгийн форумаар хоёр орны аялал жуулчлалыг хөгжүүлэх, түншлэлийг өргөжүүлэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар байр сууриа илэрхийллээ.✅БОАЖЯ БОЛОН БНСУ-ЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГА ХАМТРАН 9 ДҮГЭЭР САРД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛНАБайгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-д болж буй KOPIST-2023 өндөр дээд хэмжээний чуулганы үеэр БНСУ-ын Аялал жуулчлалын байгууллагын төлөөллүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтаар Монгол Солонгос Улсын хамтарсан олон улсын аялал жуулчлалын форум уулзалтыг ирэх 9 дүгээр сард зохион байгуулахаар тогтов. Уулзалтад Монголын аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Энхчимэг болон бусад албаны хүмүүс оролцлоо.✅14 ТӨРЛИЙН 1923 ШИРХЭГ СУДАЛГААНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ 21 АЙМГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВБОАЖЯ-ны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн II, III шатны хүрээнд байгаль орчны байгууллагуудад дрон, дуран, телескоп, мэргэжлийн зургийн аппарат, энгэрийн болон судалгааны камер, гар утас, зөөврийн компьютер зэрэг 14 төрлийн 1923 ширхэг судалгааны тоног төхөөрөмжийг нийлүүлсэнтэй холбогдуулан эдгээр багаж, тоног төхөөрөмжийг зүй зохистой ашиглах аюулгүй ажиллагааны сургалтыг зохион байгууллаа.✅УСНЫ САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ БНСУ-Д СУРГАЛТАД ХАМРУУЛЖ, СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭНЭБОАЖЯ, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн газар, ЮНЕСКО-ын Усны аюулгүй байдал, тогтвортой менежментийн олон улсын төв, Солонгосын К-Water компанитай хамтран 2023 оны 04 дүгээр сарын 9-15-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод “Усны нөөцийн нэгдсэн менежмент”-ийн сургалтыг зохион байгуулна.🇲🇳🇲🇳Орон нутаг✅ХЯРГАС НУУР-ЗАВХАН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААБайгаль орчин, аялал жуулчлалын сайдын 04, 05 дугаар албан даалгавруудын хүрээнд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Мухартын голын хамгаалалтын бүсэд үхсэн мал, амьтны сэг зэмийг цэвэрлэж, устгах ажлыг Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны албан хаагч, Эрдэнэхайрхан сумын ЗДТГ, ИТХ, төрийн албан хаагчид нийт 31 хүний бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр зохион байгууллаа. Уг цэвэрлэгээгээр голын татам болон хамгаалалтын бүсэд үхсэн 101 үхэр, 13 бугын сэг зэмийг цэвэрлэж хамгаалалтын бүсээс гарган дарж булшлан устгав.✅УВС НУУРЫН АЙ САВ УТХГН-ИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААБОАЖЯ-ны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн II, III шатны хүрээнд байгаль орчны байгууллагуудад дрон, дуран, телескоп, мэргэжлийн зургийн аппарат, энгэрийн болон судалгааны камер, гар утас, зөөврийн компьютер зэрэг 14 төрлийн 1923 ширхэг судалгааны тоног төхөөрөмжийг нийлүүлсэнтэй холбогдуулан эдгээр багаж, тоног төхөөрөмжийг зүй зохистой ашиглах аюулгүй ажиллагааны сургалтыг зохион байгуулагдлаа.✅УВС НУУРЫН АЙ САВ УТХГН-ийн ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААБайгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалын хүрээнд Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн сумууд болох Түргэн, Сагил, Давст, Наранбулаг, Ховд, Бөхмөрөн сумуудын ЗДТГ, сумын байгаль орчны тасгийн ажилчдад Алсын хараа-2050, монгол улсын урт болон дунд хугацааны хөтөлбөр, эко клубийн сурагчдад тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, хог хаягдлыг ангилан ялгах герман улсын туршлагыг танилцуулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийт 6 сумын байгаль орчны тасгийн 30 гаруй албан хаагч, эко клубийн 310 сурагч хамрагдлаа.✅ДАРЬГАНГЫН БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААБайгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/77 тушаалын дагуу ой, эрийн түймрээс урьдчилан сэргийлэх , хамгаалах зорилгоор Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаа Cүхбаатар аймгийн Онцгой байдлын албатай хамтран сарын аян зохион байгуулан ажиллаж байна. Мөн Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаа, ЗДТГ, хилийн сумангийн 7,8-р заставуудтай хамтран улсын хил орчмын үхсэн малын сэг зэмийг цуглуулж, булж устгав.✅ДЭЛГЭРМӨРӨН-ШИШХЭД ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААБОАЖ-ын Сайдын 04, 05 дугаар албан даалгавруудын хүрээнд Дэлгэрмөрөн голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд давхцалтай иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад ус, хөрс бохирдуулагч нүхэн жорлонг буулгаж стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Мөн холбогдох албаныхантай хамтран Мөрөн сумын хэмжээнд голын хамгаалалтын бүс, хаврын шар усны үерээр дамжин усны нөөцийг бохирдуулах томоохон гуу жалга, далангийн 187 мал, амьтны сэг зэмийг халдваргүйжүүлэн устгав.✅СЭЛЭНГЭ АЙМГИЙН УС, ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВБайгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан даалгаврын хүрээнд Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн ажилчид орчныхоо зам талбайг цэвэрлэлээ. Цэвэрлэгээний ажлын үр дүнд зам талбайн арчилгаа цэвэрлэгээг хийж нэг портер хогийг түүж хогийн цэгт хүргэв.✅БӨӨНЦАГААН-ОРОГ НУУРЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА“Дэлхийн усны усны өдөр”-ийн аяны хүрээнд Аймгийн төвийн 16 цэцэрлэгийн 5-6 насны ахлах бүлгийн сургалцагч нарт зориулсан “Усны амьтдын экосистемийн үйлчилгээ ” сэдэвт сургалтын зохион байгуулж цэцэрлэгийн багш нарт зурагт эвхмэл болон танилцуулга тараав. Гурванбулаг, Заг, Баян-Овоо, Хүрээмарал, Баянлиг, Шинэжинст, Заг сумдын гадаргын усны хамгаалалтын бүсийн зураглалын шейф файлыг хянав.✅ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ, ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАРМонгол улсын ШУА-ийн Биологийн хүрээлэн, Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон Итали улсын Флоренсийн их сургуулийн эрдэмтэн, судлаачдын хамтарсан баг Говь-Алтай аймгийн Халиун, Бигэр, Цогт, Чандмань сумдын нутаг болох Бурхан буудай уулын байгалийн нөөц газар, түүний орчны бүс Эмээлцэг, Далан, Гэгээт, Гичгэнийн нуруунд орчин үеийн судалгааны технологи болох 100 автомат камер байршуулж цоохор ирвэс түүний идэш тэжээл бологч амьтдын тоо толгойг тогтоох судалгааны ажлыг хэрэгжүүлж байна.✅ХОВД АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР• “Хог хаягдлын менежментийг сайжруулах” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бүх нийтийн сайн дурын “Ховддоо өнгө нэмье” сарын аяныг угтсан уулзалт хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлэгт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн төлөөлөл 80 гаруй хүн оролцлоо.• Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан даалгаврын хүрээнд сумдад малын сэг зэм устгах ажлыг эрчимтэй зохион байгуулж байна.✅ДУНДГОВЬ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР“Эрүүл аюулгүй-Цэвэр орчин” аянд Дундговь аймгийн 6 байгууллага одоогоор нийтийн эзэмшлийн талбайн 8.6 тонн хог хаягдал цэвэрлээд байна. Дундговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв, Дундговь аймаг дахь Цагдаагийн газар, лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургууль, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар гэсэн байгууллагууд аймгийн “Угтах үдэх хаалга”, “Улсын чанартай авто зам дагуу”, “Соёл амралтын хүрээлэн” гэсэн газруудад нэгдэж, нийтийн эзэмшлийн талбайд цэвэрлэгээ хийсэн байна.✅ДУНДГОВЬ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАРБИО ТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВЛААХүрэл зэвсгийн үеийн томоохон дурсгалтай, орон нутгийн тусгай хамгаалалттайДундговь аймгийн Өлзийт сумын Дэл уулын Зүүн билүүн, Хярын бууц гэх 2 байршилд 1.1 тн өвс тавьж, зэрлэг амьтад био техникийн арга хэмжээ авлаа.✅БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН УЦУОШ ТӨВУсны инженерүүдийн мэргэжлийн сургалт Улаанбаатар хотноо, Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлогын хөдөөгийн сэргэлтийн хүрээнд албан хаагчдад цахим сургалт, KFW төслөөс олгогдож буй цаг уурын автомат станц, дрон болон бусад төхөөрөмжийн сургалт болон төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан сургалтуудад манай холбогдох албан хаагчид тус тус хамрагдаж байна.✅ХЭРЛЭН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААХэрлэн голын томоохон цутгал гол болох Тэнүүний голын урсац бүрэлдэх эхийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах, газар нутагт мөрдөх журмын төсөл боловсруулах асуудлыг хэлэлцлээ.✅МОНГОЛ АЛТАЙН НУРУУНЫ УХГ-ын ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААОй, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, загасны үржлийн үед загас барихыг хориглох, бугын эврийг түүхийг түр хориглох тухай сайдын тушаалын хэрэгжилтийг хангуулах зорилгоор нутаг дэвсгэрт урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг явуулав. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор байгаль хамгаалагч нар багийн эмч нарын хамт үхсэн малын сэг зэмийг ариутгал халдваргүйжүүлэлт хийж, цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулж ажиллаж байна.✅ХАН ХЭНТИЙН УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААСэлэнгэ аймгийн Хүдэр сумын Ерөө хэсгийн ахлагч Г.Баяраа сумын төвийн хойд талын Дружба уулын энгэрт байрлах цэцэрлэг, сүүдрэвч болон түүний орчин тойрныг ц эвэрлэн сумын хогийн цэгт хүргэж, устгав.✅ХАН ХЭНТИЙН УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААХан Хэнтийн УТХГН-ийн хамгаалалтын захиргааны албан хаагчид Төв аймгийн Мөнгөнморьт суманд болсон “МӨНГӨНМОРЬТ СУМЫН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД, ОЙН НӨХӨРЛӨЛҮҮД, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН”-д оролцлоо. Тус зөвлөгөөний үеэр Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2022 оны ажлын тайлан танилцуулж цаашид хамтран хийх ажлын төлөвлөгөө танилцуулж, тараах материал тарааж ажиллалаа.✅ИДЭР ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА• Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 1,2-р сургуулийн эко клубийн 46 сурагчдад экологи танин мэдэхүйн мэдлэг олгох зорилгоор сумын орон нутаг судлах төвийн музей, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцуулж, танилцуулах сургалтыг зохион байгуулав.• Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 04-р албан даалгаврын хүрээнд Идэр гол дагуух хог хаягдал, малын сэг зэмийг цэвэрлэж, нүхэн жорлонг буулгаж дарах ажлыг зохион байгуулж ажиллалаа.✅ХАР НУУР-ХОВД ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААТус сав газрын захиргаа болон Аймгийн БОАЖГ, Ховд аймаг дахь Цагдаагийн газар, Хар ус нуурын УТХГН-ын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагууд хамтран Хар ус нуурын Тусгай хамгаалалттай газар нутагт хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байна. Шалгалтаар Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хууль бусаар байгалийн нөөц баялгийг ашиглах, бэлтгэх, ан амьтан агнах, барих, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авах, хадгалах, тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавьж хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, сурталчлахын зэрэгцээ, илэрсэн зөрчилд хуульд нийцүүлэн холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.✅ОРХОН ЧУЛУУТ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААБОАЖ-ын Сайдын албан даалгаврын хүрээнд Архангай аймгийн Тариат сумын ЗДТГ, Хангай нурууны БЦГ-т газрын хамгаалалтын захиргаатай хамтран Хорго-Тэрхийн БЦГ-ын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 60 нүхэн жорлонг буулгаж ажиллаа. Мөн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад сургалт зохион байгуулж, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болох нүхэн жорлонг буулгаж хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг зөвлөж ажиллалаа.✅БУЛГАН АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР“Хөрсний бохирдол, хог хаягдлыг бууруулахад тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга зам” сэдэвт хангайн бүсийн Байгаль орчин, аялал жуулчлалын газруудын зөвлөгөөнд оролцож өөрийн аймагт хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулга мэдээлэл хийлээ.✅АЛТАЙН ӨВӨР ГОВИЙН САВ ГАЗРЫН ЗАХИРГААБайгаль орчин, Аялал жуулчлалын Сайдын албан даалгаврын хүрээнд Сав газарт хамаарах Баяндалай сумын Наран багийн малчид уул овоо, өвөлжөө, хаваржааны ойр орчмын хог хаягдал, сэг зэмийг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа. Мөн Баяндалай сумын ЗДТГ болон сумын ард иргэд, албан хаагчид “Далай булаг”-ийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд, үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын эзэмшил, талбайд хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, хаягдлыг нэгдсэн цэгт зөөвөрлөх ажлыг зохин байгуулж албан даалгаврын хэрэгжилтийг хангуулав.✅УВС НУУР ТЭСИЙН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААУвс аймгийн Улаангом сумын засаг даргын А/82 захирамж, БОАЖС-ын 04 дүгээр албан даалгаврын дагуу Улаангом сумын иргэн, аж ахуй нэг байгууллагуудын гудамж талбай, байгууллагын гаднах орчныг цэвэрлэх бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгууллаа.✅БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН,АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР• Усны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, усны нөөцийг бохирдож, хомстохоос хамгаалах, хүн амыг үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтоох, дэглэмийн хэрэгжилтийг хангуулах зэрэг асуудлаар холбогдох ажлын хэсгийн гишүүд Өлгий сумын удирдлагууд болон холбогдох бусад хүмүүстэй уулзалт хийж ажиллав.• Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын албан даалгаврын хүрээнд Улаанхус сумын засаг даргаар захирамж гаргуулж мал эмнэлгийн малын эмч болон мэргэжилтэн, БЗД нартай хамт нийтийн эдэлбэр газар, зам ,Ховд, Согоог голуудын эрэг дагуу үхсэн малын болон амьтны сэг зэм, хогийг ачиж, зайлуулж, устгалд оруулав.✅ТУЖИЙН НАРСНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААБайгаль орчин, аялал жуулчлалын Сайдын А/77 тоот тушаалын хүрээнд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хийж, эргүүл шалгалтыг эрчимжүүлэн, түймэр унтраах шуурхай багийн багаж, тоног төхөөрөмжийг шалган байнгын бэлэн байдалд ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт байрлах тахилгат “Ээж мод”-нд гаднаас ирсэн болон нутгийн хүмүүс ихээр цугларч буй тул гарч болзошгүй гэнэтийн ойн түймэр болон бусад эрсдэлээс сэргийлэн мэргэжилтэн, байгаль хамгаалагчид хамтран эргүүл хийж, хяналт тавин ажиллав.✅СЭЛЭНГЭ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААОрхон аймгийн Баян-Өндөр сумын Алтан гадас одонт ерөнхий Боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад Сэлэнгэ голын сав газрын захиргааны мэргэжилтэн “Дэлхийн усны өдөр ба Усны мэргэжилтнүүд” сэдвээр илтгэл танилцууллаа.✅ХӨХ СЭРХИЙН НУРУУНЫ УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААДэлүүн сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн дотуур байрны Эко клубийн бага ангийн сурагчдын дунд нүүдлийн хайрцгийн сургалт зохион байгууллаа. Сурагчдад амьтадын мөр идэш тэжээл амьдрах орчны болон хог хаягдал байгаль орчинд ямар их сөрөг нөлөө үзүүл талаар мэдээлэл өгөв.✅БУЙР НУУР-МЭНЭНГИЙН ТАЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААБайгаль орчин, аялал жуулчлалын Сайдын албан даалгаврын хүрээнд Дорнод аймгийн нутгаар урсах Хэрлэн гол орчмын хогийг цэвэрлэж 28 га талбайгаас 31м.куб хог хаягдлыг цэвэрлэж төвлөрсөн хогийн цэгт хаяв. Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төслийг танилцуулах, санал авах уулзалтыг Жаахан шарга театрт зохион байгуулав.✅ХАНУЙ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААБайгаль орчин, аялал жуулчлалын Сайдын даалгаврын хүрээнд хог цэвэрлэгээний төлөвлөгөө хувиар гаргаж тогтмол хог хаягдлыг ажлыг 7 хоног тутам зохион байгуулж байна. Булган аймгийн Баян-Агт сумын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран сумын төвийн болон зам дагуух хог хаягдлыг цэвэрлэлээ. Цэвэрлэгээнд 11 байгууллагын 50 гаруй хүмүүс оролцож 4.5м3 хогийг нэгдсэн хогийн цэгт тээвэрлэж хаяв.✅ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАРБайгаль орчин, аялал жуулчлалын газар, Сумдын дундын ойн ангийн албан хаагчид зэрлэг амьтдыг хаврын хоол тэжээлийн хомсдолд орохоос сэргийлэх, хамгаалах хүрээнд Улсын тусгай хамгаалалттай Чойрын богд ууланд тархан амьдарч буй аргаль хонь болон бусад зэрлэг амьтдад зориулж 6 байршилд өвс, тэжээл тавьж биотехникийн арга хэмжээ зохион байгууллаа.✅ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР• Умард говийн гүвээт Халхын дундад талын сав газрын захиргаатай хамтарч тус аймагт үйл ажиллагаа явуулж буй томоохон ус ашиглагч болох “Шивээ Овоо” ХК-ийн нүүрсний уурхайн ус ашиглалтын байдалд хяналт тавих зорилгоор ус шүүрүүлэх худгуудын шугам хоолойд лац тавих ажлыг зохион байгууллаа.• Баянтал сумын ЗДТГ-аас сумын 1 дүгээр багт 10 байршилд хог хаягдал ангилан ялгах хогийн савыг байршуулав.✅МӨНХХАЙРХАНЫ БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААХовд аймгийн БОАЖГ, GIZ төслийн газар хамтран Ховд аймгийн Мөнххайрхан сумын ЗДТГ, хамгаалалтын захиргаан дээр хог хаягдлын менежментийн талаар уулзалт хийлээ. Тус уулзалтад хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар оролцож, бүс нутгийн хог хаягдлын талаар хамгаалалтын захиргаанаас хэрэгжүүлж байгаа ажлыг танилцуулан цаашид хамтран ажиллахаар болов.✅ДОРНОД ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААДархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын тус аймгийн 8 дугаар цэцэрлэгийн Г.Бурмаа багштай Бэлтгэл бүлгийн багачуудад Байгаль орчин, ан амьтнаа хайрлан хамгаалах, Тал хээрийн ан амьтдын сэдвээр хүүхдүүдийн нас сэтгэхгүйд таарсан танин мэдэхүйн сургалт зохион байгууллаа.✅ДОРНОД ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА“Дорнод аймгийн шувууд” гэрэл зургийн үзэсгэлэн болов. Энэхүү үзэсгэлэнг Mongolian Bird Conservation Center - Монголын шувуу хамгаалах төв, Дорнод аймгийн Байгаль орчин ,аялал жуулчлалын газар, Дорнод аймгийн Төв номын сан, “Дорнод” гэрэл зургийн холбоо, УТХГ-ын Дорнод хамгаалалтын захиргаа- EMPAA, Дорнод аймаг Байгаль хамгаалалтын захиргаа болон ОХУ-ын Даурский биосферный заповедник зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа.✅СҮХБААТАР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР• БОАЖ-ын Сайдын албан даалгаврыг хүрээнд Баруун-Урт сумын хэмжээнд нийт 10 хэсэг газарт үхсэн малын сэг зэм, бэлчээрт үүссэн эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэж ариутгал халдваргүйтгэлийн ажил хийв. Нийт 25000 м2 бэлчээрийн талбайн 96 тн хогийг цэвэрлэж, 1500 гаруй үхсэн малын сэг зэмийг түүж булшлаад байна. Мөн Таван эрдэнэ малтай хорооллын 1,5 га талбайн хогийн нэгдсэн цэгт түрэлт хийж овоолго үүсгэж цэгцлэв.• “Есөн жин” ХХК-аас “Дахивар хог хаягдлаа ашиглая” уралдааныг Баруун-Урт сумын ЕБС-ын дунд зарлаж 2000 кг хуванцар сав цуглуулаад байна. Ингэснээр байгаль дээр хаягдах байсан 2000 кг хуванцар 300 гаруй шон болж буцаад ашиглагдахаар боллоо.✅СҮХБААТАР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР“Шилийн богд”-ын ойр орчинд нутаглаж байгаа 54 малчин өрхийн 184 иргэнд болон Улаанбаатар хотоос “Шилийн богд” уулыг зорин аялагч, зорчигч 25 тээврийн хэрэгсэл, 102 зорчигчид авлага материал тарааж зөвлөмж өгөв. Түймрийн эрсдэлтэй Баруун-Урт , Түмэнцогт, Мөнххаан, Сүхбаатар, Асгат, Дарьганга, Эрдэнэцагаан сумын хөдөөгийн багийн 3214 айл өрхөд МАСС МЕССЕЖ мэдээг 3 сарын хугацаанд хүргэж байна.✅НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВМонгол улсад Ус цаг уурын байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ой, Дэлхийн Цаг уурын байгууллагад гишүүнээр элссэний 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хот дахь харьяа байгууллагуудын дунд зохион байгуулсан спортын 5 төрөлт тэмцээнд тус төвийн тамирчид амжилттай оролцож, 2 алтан медаль, 1 мөнгөн медаль, 4 хүрэл медаль авч, багийн дүнгээр 3 дугаар байранд шалгарлаа.✅ОРХОН АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАРОй хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор 376 иргэнд 4 төрлийн гарын авлага түймрийн хуурайшилтын санамж, зөвлөгөө өгч, гарын авлага материалуудыг тарааж, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, урьдчилан сэргийлж ажиллалаа. Баянхонгор аймагт зохион байгуулсан хөрсний бохирдол, хог хаягдлыг бууруулахад тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга зам сэдэвт Хангайн бүсийн зөвлөгөөнд БОАЖГ-ын дарга болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.✅ХАР УС НУУРЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААЗагасны үржлийн үе эхэлсэнтэй холбогдуулж, тус хамгаалалтын захиргаа нь Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, аймгийн Байгаль орчны салбарын байгууллагуудтай хамтарсан эргүүл, хяналт шалгалтын ажлыг 4-р сарын 1-ний өдрөөс эхлүүлээд байна. Хамтарсан хяналт шалгалтаар загас агнаж буй иргэдэд холбогдох хуулийг сурталчлах, таниулах, урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээлэл түгээх, мөн загасны үржлийн үеийн судалгааг давхар хийхээр төлөвлөн ажиллаж байна.✅ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАРХүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, түүнийг шийдвэрлэхэд хууль, хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг хангах, салбарын гарч буй хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх, уялдаа холбоог хэрхэн сайжруулах талаар нэгдсэн ойлголттой болох зорилгоор Дархан-Уул аймгийн Байгаль орчны салбарын ажилтнуудын зөвлөгөөнийг аймгийн БОАЖГ, ЗДТГ хамтран зохион байгууллаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.