БНСУ-ЫН JTBS ТЕЛЕВИЗ, НУНМИН СОНИНЫ СЭТГҮҮЛЧ, ЗУРАГЛААЧИД МОНГОЛ ОРНЫ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ СУРВАЛЖИЛГА БЭЛТГЭВ✅Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд 2023 оны 5 дугаар сарын 14-19-ны хооронд МОНГОЛ – СОЛОНГОС Улсын “Хэвлэлийн форум” БНСУ-д “Дэлхийн дулаарал ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн дор болох юм.✅Уг ажлын хүрээнд байгаль хамгаалах чиглэлд хоёр орны сэтгүүлчид дуу хоолойгоо өргөж, харилцан мэдээлэл солилцох олон нийтэд өөрсдийн сувгаар дамжуулан мэдээ, сурвалжилга хүргэхээр зорьж байна.✅Уг ажлын хүрээнд БНСУ-ын JTBS-ийн сэтгүүлч Пак Мингү, Чун Кунгү, Байгаль орчин, хөдөө аж ахуйн Номнин сонины Со Жимин, Ким Дажун нар Монгол Улсад ажиллаж байгаа ба өнөөдөр БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний үйл явц, мөн Монгол орны цөлжилтийн өнөөгийн байдал ба түүний эсрэг авч буй арга хэмжээний тухай ярилцлага өглөө.✅Монгол – Солонгосын хэвлэлийн I дүгээр форум 2022 онд Улаанбаатар хотод болж байсан ба БНСУ-д болох форумд Монголын талаас 25 сэтгүүлчийн бүрэлдэхүүнтэй оролцох юм байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.