Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, гэр хорооллын нүхэн жорлонг үе шаттай бууруулах, “Монголд зочлох жил” арга хэмжээний хүрээнд аялал жуулчлалын баазуудыг стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг тодорхойлох зорилготой “ЖОРЛОН” Үндэсний чуулганыг амжилттай зохион байгууллаа.

Чуулганд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, өнөөгийн байдал, тулгамдсан асуудлаа хэлэлцэн шинэлэг, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх тэргүүн туршлагуудыг хэлэлцэв.

Хөрс, усны бохирдлын үндсэн шалтгаануудын нэг болсон ил задгай нүхэн жорлонгуудыг бид санал нэгдэн буулгаж, стандартад нийцсэн эко ариун цэврийн байгууламжаар солих ажлыг Аялал жуулчлалын бүс нутгуудад болон Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудад эрчимжүүлж байна.

Тэгвэл Нийслэлийн гэр хорооллын 200 гаруй мянган өрх айлын энгийн нүхэн жорлонгийн ялгадас, угаадас хөрс рүү шууд нэвчиж Нийслэлийн хэмжээнд хийгдсэн судалгаагаар 88%-д н нянгийн бохирдол илэрсэн. Нүхэн жорлонгоос үүсэх хөрсний бохирдол нь нам гүний усанд нэвчих, үерийн усаар зөөгдөх, агаарт дэгдэх замаар хотын хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд эрсдэл үүсгэж байдаг.

Иймээс салбар хоорондын уялдаа холбоог сайжруулан, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шинэлэг гарц, шийдэл бүхий технологи нэвтрүүлэх, бодлого, шийдвэрт тусгахаар нийслэл, орон нутгийн төр хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн төлөөлөл 300 гаруй хүн оролцон санал солилцон хэлэлцлээ.

“Жорлон” үндэсний чуулганд оролцогчдын санал, шийдэлд үндэслэн нэгдсэн зөвлөмж гаргахаар ажиллаж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.