УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨНД 21 АЙМГИЙН 700 ГАРУЙ АЛБАН ХААГЧИД ОРОЛЦОНО

  • Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачилгаар Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын ҮНДЭСНИЙ зөвлөгөөн 10 дугаар сарын 27-ны өдөр Төрийн ордонд болох гэж байна. Зөвлөгөөнөөр ус цаг уур, орчны хяналт шинжилгээний ажлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын зорилго, зорилт хөгжлийн хөтөлбөрөө тодорхойлох юм.
  • Монгол Улсын хэмжээнд ус цаг уурын салбарын 1900 гаруй албан хаагчид 24 цагийн турш тасралгүй ажилладаг ба агаар, хөрс, усны төлөв байдлыг шинжихээс гадна ус, цаг агаарын урьдчилсан мэдээ болон аюултай үзэгдлийн мэдээллийг гаргадаг юм. Байгалийн гамшигт үзэгдлийг шинжлэх ухааны үндэслэл дээр урьдчилан мэдээлэх, хөдөө аж ахуй, малчид, тариаланчид гэх мэт ус, цаг уурын мэдээлэл хүн бүрийн амьдралд чухал нөлөөлөл үзүүлдэг.
  • Уг салбарыг үеийн үед залгамжлан 99 жилийн турш тасралтгүй авч яваа ус цаг уурын салбарыг олон нийтэд таниулах, энэ цаг үеийн ачааг үүрч яваа 700 гаруй албан хаагчид нэгэн дээвэр дор чуулж, цаашдын хөгжлөө тодорхойлох юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.