Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар аймгийн ИТХ-ын Ээлжит 16 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын бэлтгэл хангасан дүнгийн тухай хэлэлцэж,  

·         Эрдэнэт хот, Хөдөө аж ахуйн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц,

·         Орхон аймаг, Эрдэнэт хотын 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт, 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах,

·         Сүм хийдийн үйл ажиллагаа явуулах хугацаа сунгах,

·         Хот тохижуулах газар, Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газрын бүтэц, орон тоо, цалингийн зэрэглэлийг шинэчлэн тогтоох,

·         Төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болгох тухай зэрэг асуудлыг хурлын хуралдаанаар хэлэлцэхээр илтгэл илтгэгчийг баталлаа.  Аймгийн ИТХ-ын Ээлжит 16 дугаар хуралдаан энэ сарын 14-нд хуралдана.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.