“Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Хот, хөдөөгийн сэргэлт” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, ААНБ-ыг дэмжих “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье” үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, сургалт, хэлэлцүүлгийг энэ сарын 4-нд аймгийн Хүүхдийн ордонд зохион байгуулах гэж байна. 
     ЦХХХЯ-ны ТНБ-ын дарга Ч.Золбаяр тэргүүтэй ажлын хэсэг энэ өдөр Орхон аймагт ажиллаж, “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Ажлын хэсгийн 2022-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг  зөвлөгөөнөөр танилцуулах  юм. 

     Орхон аймаг, Эрдэнэт хот  “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын  хэрэгжилтийг ханган ажиллаж буй. 
Тухайлбал, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин ирж буй иргэд аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих чиглэлээр боловсруулсан  “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье” хөтөлбөрийг зөвлөгөөний үеэр танилцуулж, аймгийн ИТХ-аар батлуулахаар өргөн барих юм. 

 Улаанбаатар хотоос орон нутагт шилжин ирж буй иргэд аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье” хөтөлбөр  бодлогын баримт бичигт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн  бүтээмж зэрэг 6 багц асуудлыг тус тусгасан.   Мөн зөвлөгөөнд Улаанбаатар хотоос Орхон аймагт шилжиж ирэн  ажиллаж, амьдарч буй иргэдийн төлөөлөл оролцож өөрсдийн санал бодлоо хуваалцах бол банкны салбараас орон нутагт шилжин ирэгсдэд үзүүлэх ипотекийн гурван хувийн зээлийн талаар мэдээлэл өгнө.  Түүнчлэн эрүүл мэнд, боловсролын салбарт орон нутгийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаарх мэдээллийг  холбогдох байгууллагуудаас хийх юм. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.