Сэлэнгэ аймагт ЕБС-иудын дунд анх удаа зохион байгуулагдаж буй УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нэрэмжит “SUPER SCIENCE SELENGE-2023” байгалийн ухааны лабораториудын хэрэглээг нэвтрүүлэх туршилт, бүтээлийн уралдаанд тус сургуулийн 4 багш 19 сурагч амжилттай оролцлооШинжлэх ухааны туршилт, бүтээлийн уралдаанд Сэлэнгэ аймгийн 34 сургуулийн 10-12 дугаар ангийн 300 гаруй сурагчид сонгон судалж буй хими, физик, байгалийн ухааны хичээлээр олж авсан мэдлэгээ бүтээл болгон дэлгэж, харилцан туршлагаа солилцож байна.👏👏👏12-р ангийн ангилалд Мандал 4-р сургуулийн сурагч Б.Нарансолонго ахлагчтай Н.Урангоо, Э.Анх-Эрдэнэ, С.Итгэл нарын баг физикийн төрлөөр🥇”УХААЛАГ ААРУУЛ ХАТААГЧ”🥇 бүтээлээр тэргүүн байр эзэллээ. Энэхүү бүтээл нь Ardiuno системын тусламжтайгаар бороо мэдрэн өөрийгөө хаах, сэнсээр үлээн илүү хурдан хатаах, сануулга цаг тохируулах зэрэг үйлдэлтэй бөгөөд нарны эрчим хүчээр тэжээгддэг гэдгээрээ онцлог бүтээл байлаа.

🎊Багш сурагчдадаа халуун баяр хүргэе.🎊

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.