Байнгын хорооны 2023/10/17- ны өдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Б.Баттөмөр, Х.Ганхуяг, Т.Доржханд, С.Чинзориг нар ажиллахаар болсон. Ажлын хэсэг Монголбанктай хамтран “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгагдсан заалт, зорилтуудыг дэлгэрэнгүй танилцуулж, санал солилцох уулзалтуудыг 10 дугаар сарын 17,18-ны өдрүүдэд МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, AmCham Mongolia-н бизнес эрхлэгчидтэй хийлээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.