УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.10.25/ хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Ирэх онд Инновац, цахим хөгжлийг хурдасгах чиглэлээр төсвийн төсөлд тусгасан арга хэмжээнүүдтэй холбоотойгоор:
Цахим гарын үсгийн олголт болон хэрэглээг нэмэгдүүлэх,
Олон нийтийн цахим хэрэглээний боловсрол, ур чадварыг дээшлүүлэх ажлыг илүү өргөн хүрээнд зохион байгуулах,
Шинжлэх ухаан, технологийн сангаас инновацын төслүүд төслүүдэд зарцуулж буй төсвийг нэмэгдүүлэх,
Кибер аюулгүй байдлыг хангах, чадварлаг хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлд төсвийг нэмэгдүүлэх,
Орон нутгийн алслагдсан сумдыг үүрэн холбооны сүлжээгээр холбоход анхаарах талаар байнгын хорооны гишүүд санал хэлж, асуулт асуусан бөгөөд санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар болов.