Энэ зуны хур бороо өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын маань үр дүнг шалгалаа. Манай баг хамт олон 2016-2020 онд Эрдэнэт хотод 11.6 км үерийн далан шинээр барьсан. Үүнийг хийхэд тухайн үед ажил хариуцаж байсан мэргэжилтнүүдийн хичээл зүтгэл, мэргэжлийн ур чадвар маш чухал үүрэг гүйцэтгэснийг онцолмоор байна. ✅ ЭРДЭНЭТ ХОТ ГАМШИГТ ИЛҮҮ ТЭСВЭРТЭЙ БОЛНО

Орхон аймгаа төлөөлж Eвропын сэргээн босголт хөгжлийн банктай Эрдэнэт хотын үeрийн даланг бүхэлд нь шинээр барьж, дэд бүтцийг сайжруулах ажлын санхүүжилт 14 сая долларын нэн хөнгөлөлттэй зээлийн гэрээнд гарын үсэг зурсан.

Уг ажил гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг зохион байгуулах шатанд явж буй.

Дээрх хөрөнгөөр хэрэгжих “Үерийн эрсдэлийн менежмент” төслийн хүрээнд хотын үерийн далан шуудуу байгуулах бөгөөд борооны усыг тогтоож хадгалах талбайг шороо чулуу ашиглан далан үүсгэж бий болгох, бетон доторлогоотой болон байгалийн далан үүсгэх, ус өнгөрүүлэх хоолой байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөгдсөн.

Мөн “Усан хангамжийг сайжруулах” төслийн хүрээнд Эрдэнэт хотод инженерийн шугам сүлжээний шинэчлэлт хийгдэж, гэр хорооллын ус түгээх байрнуудыг хотын төвийн болон гэр хорооллын усны сүлжээнд холбож усны алдагдлыг бууруулж, усан хангамжийг сайжруулах ажил хийгдэнэ.

Нийт санхүүжилтийн 7 сая ам.доллар нь буцалтгүй тусламж, үлдсэн нь нэн хөнгөлөлттэй зээл юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.