Завхан аймгийн Алдархаан сумын Ямаан Усны дурсгалт газрыг 2021 онд нээн илрүүлж, ШУТИС-ийн археологийн баг 2 удаагийн хайгуул судалгааг зохион явуулж, 2022 онд анхны малтлага судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэжээ. Анх тус дурсгалт газарт 117 булш бүртгэж байсан бол 2022 онд нарийвчилсан хайгуул хийж, нийт 154 дурсгалыг шинэчлэн бүртгэжээ. ШУТИС-ийн багш, доктор Д.Хатанбаатар, дэд профессор С.Болормаагаар ахлуулсан судалгааны баг хоёр дахь жилдээ ажиллаж байгаа ба малтлагын явцтай БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ болон албаны хүмүүс танилцлаа. ✅Тус газрыг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх, түүх, соёлын дурсгалт газрыг гадна дотнын жуулчдад танилцуулах, шинэ маршрут бий болгохоор Аймгийн ЗДТГ болон БОАЖГ төлөвлөлт хийн ажиллаж байгаа тухай мэдээлж байв. Ингэснээр Завхан аймгийн аялал жуулчлалын маршрут нэгээр нэмэгдэж Монгол орны түүх соёлыг олон Улсад сурталчлах түүхийн дурсгалт газар шинээр бий болох юм. ✅Ямаан Усны ойр орчмын Тэхийн зогсоол (100 булш), Улаан Овоо (45 булш), Өгөөмөр уул (150 булш), Ямаатын өвөлжөө (30 булш) зэрэг газруудаас Хүннүгийн жирийн иргэдийн булш оршуулгын цогцолборуудыг шинээр нээн илрүүлсэн нь тус бүс нутагт Хүннүгийн томоохон төвлөрөл байсан болохыг харуулж, судалгааны ач холбогдол өндөртэй болохыг нотолж буйг археологич доктор Д.Хатанбаатар онцолж байв. Түүнчлэн олдворын анхны хувилбарыг дижитал рүү шилжүүлж илүү бодит төсөөллийг өгөх ажлууд хийгдэж байна.

Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар

Отгонтэнгэрийн Улсын Тусгай Хамгаалалттай Газар Нутгууд

Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар

Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа

Идэр Голын Сав Газар

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.