Булган аймгийн төрийн албан хаагчдын "САХИЛГА ХАРИУЦЛАГЫН"-ийн нэгдсэн зөвлөгөөн Булган аймгийн спортын төв ордонд эхэлж байна. Тус зөвлөгөөний үеэр Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат нар нийт төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүсэж үг хэллээ. Булган аймгийн Засаг даргын тамгын газрын дарга, төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөлийн дарга Д.Алтаншагай, Булган аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч С.Алтай, Авлигатай тэмцэх газрын Соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх хэлтсийн комиссар Ж.Мөнхжаргал, Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун, “Боловсролын судалгаа арга зүйн чадвар төв”-ийн захирал Ч.Чулуунцэцэг зэрэг нар нийт төрийн албан хаагчдад 5 сэдвийн хүрээнд илтгэл танилцуулах юм байна. Тус зөвлөгөөнд 16 сум, 1 тосгон болон төрийн байгууллагуудын төлөөлөл төрийн албан хаагчид оролцож байгаа юм. Нийт төрийн албан хаагчдадаа зөвлөгөөнд нь амжилт хүсье.

http://bulgan.gov.mn/web/newsdetail.php?newsid=230600021...

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.