✅ Зуслан 6-р сарын 10-нд эхний ээлжээ хүлээн авахаар төлөвлөсөн. Гэхдээ энэ долоо хоногт Ажлын хэсэг хуралдана. Хэдийгээр зуслан 6-р сарын 10-нд эхлэхээр төлөвлөгдсөн ч замын ажил дуусахгүй бол засвартай замаар хүүхдүүдээ тээвэрлэхгүйн тулд хойшлох магадлал бий. Үүнийг Ажлын хэсэг ярилцаж шийднэ. ✅ Бид сүүлийн таван жилийн хугацаанд амрагч хүүхдүүд, эцэг эхчүүдээс авсан судалгаанд үндэслэж хөтөлбөрөө боловсруулж ирсэн. Хамгийн чухал нь хувь хүнийг нийгэмшүүлэх, чадварыг нь хөгжүүлэх, багаар ажиллах, бэрхшээл тохиолдвол хамтдаа шийдвэрлэх арга барил дээр нь суурилж, нас насны онцлогт тохирсон хөтөлбөр, үйл ажиллагааны том сэдвүүд гарсан. ✅ 1, 2, 3-р ээлжинд 6-14 насны хүүхдүүд голчлон амардаг. Өмнө жил бид шинэ “альфа” үеийнхэн “Z” үеийнхнээс үнэхээр өөр байгааг мэдэрсэн. Тэгэхээр тэдэнд зориулсан өөр хөтөлбөр хэрэгтэй. Иймээс энэ жил бид “альфачууд”-ыг маш сайн судалж байна. ✅ Түүнээс гадна дэлхий нийтээрээ экологийн мэдлэг олж авахаас илүүтэй экологийн үйл ажиллагаанд хүн болгон яаж оролцох вэ гэдэгт анхаарлаа хандуулж байна. Бидний хөтөлбөр ч энэ зүг чиглэнэ. Хэлэх ярих биш хийж сурах хэрэгтэй гэдэг чиг хандлагыг суулгахад хөтөлбөр маань чиглэх болно. ✅ Эрхийн бичгийн үнэ эцэслэн гараагүй байгаа. Төлбөрийн мэдээлэл бэлэн болсон даруй хэрхэн яаж авах, ямар линкээр хандаж бүртгүүлэх талаар мэдээлэл өгнө. ✅ Энэ жил бид эрхийн бичиг хэвлэхгүй. Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд цаасны хэрэглээг багасгах, байгаль дэлхийгээ хайрлах зорилгоор camp.erdenetmc.mn цахим хаягаар ороод эрхийн бичиг дээрх бүх бүрдлийг бичээд бүртгүүлнэ. https://erdenettoday.mn/art/5898

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.