Булган аймгийн удирдах шатны албан хаагчдыг хамруулан Даваа гариг бүр болдог шуурхай хуралдааныг өнөөдөр өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулж агентлагууд, 16 сум 1 тосгоны засаг дарга нартай цахимаар мэдээлэл солилцож байна. Энэ удаагийн өргөтгөсөн хурлаар Онцгой байдлын газраас Стратегийн команд штабын сургуулийн талаарх сургалт мэдээлэл өгснөөс гадна Аймгийн Засаг даргын “ Шинэ хөгжлийн зам” 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн биелэлт, урьдчилсан хэлэлцүүлгийг хийж байна. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран ирэх 6-р сарын 7-9-ний өдрүүдэд Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Бэлтгэл ажлын хүрээнд офицер бүрэлдэхүүн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудад сургуулийн бодлого, цагийн байдал, байгууллага хоорондын уялдаа холбоо, мэргэжлийн ангийн хүн, хүч, техник, хэрэгслийн нөөц, байгууллагын цугларах талбайн координат, байршлын судалгааг тодотгож, газар хөдлөлтийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хэрхэн бэлдэх, урьдчилан сэргийлэх аргын талаар холбогдох мэдээлэл, чиглэл өглөө.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.