Энэ удаа Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар “Мэдээллийн цаг” арга хэмжээгээр дамжуулан албан хаагчдад хөдөлмөр эрхлэлтийн нэгдсэн “Ejob” платформын талаар танилцууллаа.

1 сая гаруй хэрэглэгч ашиглах боломжтой томоохон хэмжээний цогц платформ болох “Ejob” нь “Job matching” алгоритмын тусламжтайгаар ажил хайгчийн ажлын туршлага, ур чадвар, чадамж, байршлыг харгалзан хүний оролцоогүйгээр системээс автоматаар ажил санал болгох, ажил хайгч, ажлын байрны нийцлийг тодорхойлох боломжийг олгодог юм.

2022 оны 11 сарын 25 нд нээгдсэн энэхүү платформд өнөөдрийн байдлаар 6341 ажил олгогч, 19447 ажлын байр, 33426 ажил хайгч иргэн бүртгэлтэй байна.

Сүүлийн арав хоногийн хугацаанд 500 иргэн тус платформоор дамжуулан ажилд зуучлагджээ.

Мөн “Ижоб” платформын мобайл аппликэйшныг хэрэглээнд нэвтрүүлсэн. Аппликэйшн хэрэглэгчдийн тоо нэмэгдсээр байна.

Та өөрт тохирох ажлын байр, ажилтнаа эндээс олоорой 👇

https://ejob.gov.mn/

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.