Хоёр долоо хоногийн өмнө Нийгмийн халамжийн сан, Хүүхдийн төлөө сангийн мэдээллийг нээлттэй байршуулсан. Ингэснээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 4 сангийн мэдээлэл бүрэн нийтэд ил тод, нээлттэй боллоо.
Засгийн газраас зарласан “Шилэн” ажиллагааны хүрээнд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, мэдээллийг ил тод болгохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ салбарын сайд нарт үүрэг болгосон. Энэ ажлын хүрээнд ЦХХХЯ-наас өнөөдөр хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн даатгалын сангийн мэдээллийг http://shilen.gov.mn -д байршууллаа. Мөн хоёр долоо хоногийн өмнө бид Нийгмийн халамжийн сан, Хүүхдийн төлөө сангийн мэдээллийг нээлттэй байршуулж, иргэд олон нийтэд ил тод болгосон.Ил тод мэдээлэл, иргэдийн оролцоо, авлигагүй төрийн төлөө! #5Ш#Шилэн#Монгол Улсын Засгийн газар