Сэлэнгэ аймгийн 17 сум 6 тосгонд ажиллаж амьдарч буй эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, үүрэг оролцоог бүхий л салбарт нэмэгдүүлэх, тэдний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор Мэдлэг Монголын Баялаг уриан дор Сэлэнгэ аймгийн 1000 эмэгтэйн чуулга уулзалтыгБриллиант клубын Сэлэнгэ аймаг дахь салбарын бүсгүйчүүдтэй хамтран амжилттай зохион байгууллаа. Чуулга уулзалтад Супер оюуны дасгалжуулагч, Сувдан хэлхээ гар урлал үүсгэн байгуулагч Ц.Сувд-Эрдэнэ "Яг одоо эхэл дараа нь төгсөл" сэдвээр Про Оюуны дасгалжуулагч, Зэс брэндийн үүсгэн байгуулагч Ц.Зэс-Эрдэнэ "Хүн бүрт боломж бий" сэдвээр Гүүд сек ХХК-ний Гүйцэтгэх захирал У.Энхтайван "Хувийн санхүү" сэдвээр Сонгино хайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүний их эмч Э.Өнөржаргал “Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, хооллолт" сэдвээр “Шарк танк” нэвтрүүлгийн ялагч "Мөөжиг Органик Мөөг" ХХК-ийн захирал, таримал мөөгний кластерийг үүсгэн байгуулагч С.Мөнхжаргал "Миний Мөөгний бизнесийн түүх" сэдвээр Миний бие "Өрсөлдөх чадвар" сэдвээр илтгэл тавилаа. Мөн орон нутагт үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжих зорилгоор үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, бизнесээ сурталчлах боломж олгосноороо онцлогтой арга хэмжээ боллоо. Сэлэнгэ нутгийн ажилсаг бүтээлч бүсгүйчүүддээ эрүүл энх, сайн сайхныг хүсье.
