Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн болж хуралдааныг Засаг дарга С.Батжаргал удирдан явууллаа. Хуралдааны эхэнд сар шинийн баярын өдрүүдэд тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд хэрхэн ажилласан талаарх мэдээллийг сонслоо.       Аймгийн Цагдаагийн газар сар шинийн өдрүүдэд  өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний хэвийн байдлыг ханган ажиллалаа. Цагдаагийн байгууллагат баярын өдрүүдэд нийт 509 дуудлага ирсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 15 хувиар өссөн үзүүлэлт байна. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчлийг илрүүлжээ.      Тэгвэл аймгийн ОБГ-ийн дарга хурандаа Г.Ганбаатар галын 3 дуудлага ирснээс бусдаар гамшиг ослын бүртгэлгүй тайван байсан гэдгийг илтгэлээ.        БОЭТ-ийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 287 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс хүүхдийн тасагт 63 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд дийлэнх хувийг амьсгалын замын халдвар авсан хүүхэд эзэлж байна. Түүнчлэн ковидын тасагт 96 хүн, гэмтлийн тасагт 16 хүн тус тус хэвтэн эмчлүүлж байна.      Баярын өдрүүдэд яаралтай түргэн тусламжийн 7035103 дугаарыг “Call pro” үйлчилгээнд холбож эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, дуудлага хүлээн авах гэсэн 2 салаа утсыг ажиллуулж иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллажээ.       Шуурхайн төгсгөлд аймгийн Засаг дарга 3-р сургуулийн барилгыг шинээр барихтай холбоотойгоор одоо байгаа барилгыг яаралтай буулгах хэрэгтэй. Үүний тулд түрээслэх байрыг бэлтгэж ажлуудаа төлөвлөхийг үүрэг болголоо.         Мөн 17-р сургуулийн өргөтгөлийн барилга засварын ажлыг анхаарч, яаралтай гүйцэтгэх, 3-р сарын 1 гэхэд худалдан авах ажиллагааг бүрэн дуусгах, төсвийн тодотгол хийхэд бэлтгэх үэрэг үүрэг даалгаврыг өглөө.  Мэдээллийн төв 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.