УИХ-ын өнөөдрийн чуулганд БОАЖ-ын сайдаар томилогдсон Б.Бат-Эрдэнэд ажлын амжилт хүсч, байгаль орчны асуудлын хүрээнд агаарын бохирдлоос гадна цөлжилт, ойн санг хамгаалах, гол усны менежментийг сайжруулах, ногоон хөгжлийн бодлогыг бүхий л салбарт хэрэгжүүлэх, салбарын хэмжээнд мэргэжлийн боловсон хүчнийг томилох шаардлагатай байгааг анхааруулж хэллээ. Мөн цаашид УИХ болон Байнгын хороотой бодлого, ажлын уялдаатай ажиллахыг санууллаа.
