Цагааннуур сумын ИТХ-д 6 дахь удаа сонгогдон ажиллаж байгаа Банзрагчийн Дамдинбазарыг МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медаль "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"-оор шагнасныг энэ үеэр гардуулж өглөө. Хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлсэн танд баяр хүргэж, эрүүл энхийг хүсэн ерөөе. Нийт төлөөлөгчдөдөө Төрд түмнээ төлөөлөх хүндтэй хийгээд хариуцлагатай үйлсэд нь өндөр амжилт хүсье.
