Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-т Улсын төсвөөс олгодог татаас хөрөнгийг 1 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, зуух зарим тоног төхөөрөмжийн засвар шинэчлэлийн ажилд 1.6 тэрбум төгрөгийг МУ-ын 2022 төсөвт тусгуулан ажиллалаа. 📌Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Цагааннуур, Ерөө сумын Бугант тосгоны нийт 2944 айл өрх, 62 төсөвт газар, 329 аж ахуйн нэгжийг дулаанаар ханган ажилладаг. Сүүлийн өдрүүдэд Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон мэргэжлийн хүмүүс тодорхой арга хэмжээ авч айлуудын дулааны асуудал шийдэгдсэн. Ийнхүү Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ өнгөрсөн жилүүдэд хуримтлагдсан үйлдвэрлэлийн болон НДШ-ийн өр төлбөрийг дарах, зуух, тоноглолд засвар шинэчлэл хийх боломжтой боллоо. 2021.12.13

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.