Ардчилал, шинэ бодлогын төвөөс аймгийн удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчид, АЗДТГ-ын мэргэжилтнүүдэд “ХӨГЖЛИЙН БОДЛОГО БОЛОМЖ, СОРИЛТУУД” сэдвээр сургалт зохион байгуулж байна. Монгол улсын улс төр, геополитикийн орчин, ЭЗ-ийг тэлэх төслүүд, төмөр зам ба уул уурхайн салбарын хөгжлийн төлөв, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжууд, хөгжлийн бодлого боловсруулах хууль, эрх зүйн орчин эерэг сэдвээр суурь мэдлэг олгох зорилготой юм.
