БОЭТ-ийн Захирал Ц.Наран-Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.             Орхон аймгийн БОЭТ-ийн 2018 онд ашиглалтад ороод байсан Хүүхдийн эмнэлгийг Короновирусийн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой хугацаанд короновирусийн халдвар авсан хүмүүсийг эмчлэх эмнэлэг хэлбэрээр ашиглаж байсан.             Тэгвэл БОЭТ-ийн халдвартын тасгийн барилгын ажлын засвар дууссан, сүүлийн үед Короновирусийн халдвар буурч байгаа тул Хүүхдийн эмнэлгийн энэхүү барилгыг зориулалтын дагуу 3 үе шат бүхий ариутгал халдваргүйжүүлэлтийг шат дараатайгаар хийж дуусган маргаашаас эхлэн Хүүхдийн эмнэлэгийн үндсэн зориулалтаараа ажиллаж эхлэх гэж байна.             Мөн сүүлийн үед томуу томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж өмнөх 7 хоногоос 29.9 тохиолдлоор, өмнөх оны мөн үеээс 12.3 тохиолдлоор, сүүлийн 3 жилийн дунджаас 24.5 тохиолдлоор их байна. Томуу томуу төст өвчний нийт тохиолдлын 64.9 хувь нь 0-15 насны хүүхдүүд эзэлж байна. Ялангуяа 4 хүртэлх насны хүүхдүүд энэ жил томуу томуу төст өвчин нь гэдэсний гүйлгэлт суулгалт буюу ротовирусын халдвартай хавсарч байгаа нь эмч нарыг сэтгэлийг түгшээж байгаа аж.             Ротавирус нь улирал харгалзахгүй идэвхтэй халдварладаг ба 9-1 дүгээр сарын хооронд идэвхжил хамгийн өндөр байдаг байна. Ротовирусийн халдварт суулгалт нь таваас доош насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн зонхилох шалтгааны нэг бөгөөд дэлхий дээр жилд 200 мянган хүүхэд тус өвчнөөс болж эндэж, олон мянган хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.      Ротовирусийн үе хүүхэд бөөлжих, усархаг зүйлээр суулгах, халуурах шинж тэмдэг илэрдэг. Халдвараас сэргийлэхийн тулд гараа зааврын дагуу тогтмол зөв угаах, гэр бүлдээ хувийн ариун цэвэр сайн сахих шаардлагатай байдаг. Ротавирус нь гадаад орчинд 9-19 хоног амьдрах ба бохир гар, халуун амьсгалаар дамжин халдварладаг. ДЭМБ-аас манай орныг Ротавирусийн вакциныг товлолт дархлаажуулалтдаа оруулахыг зөвлөсөөр байгаа.       2020 оны байдлаар дэлхийн 80 орчим улсад Ротавирусийн вакциныг товлолт вакцин болгожээ. Ротовирусийн вакцинд хамрагдсанаар хүүхэд насан туршийн дархлаатай болдог.  

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.