Эрдэнэт үйлдвэрт шилжсэн Строй Инвест компанийн барилгыг Барилга засварын цехийн хамт олон засварлан Ерөнхий захиргааны III, IV байр, 48 машины гараашны зориулалтаар ашиглахад бэлтгэн тохижуулж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захиргааны III байр нь 3600 м2, IV байр нь 1500 м2, 48 машины гарааш нь 4000 орчим м2 талбайтай бөгөөд энд Барилга засвар, Ган бөөрөнцөг, Авто тээвэр, Оёдлын цех, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын Нийтийн хоолны хэсгүүд төвлөрөх юм. Барилга засварын цехийнхэн Ерөнхий захиргааны III, IV байр, 48 машины гараашийг Эрдэнэт үйлдвэрийн ойн өдрөөр хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. 

Тус цехийн хамт олон 2021 оны хөрөнгө оруулалтаар болон урсгал засварын чиглэлээр 33 тэрбум төгрөгийн ажил хийхээр төлөвлөсөн нь 80 гаруй хувьтай явна. Энэ жил Барилга засварын цех Соёл, спортын “Эрдэнэт” цогцолборын барилгын ажил, Строй Инвест компаниас шилжиж ирсэн барилгын их засвар, Шахмал түлшний үйлдвэр барихад гол хүчээ төвлөрүүлэн ажилласан бөгөөд Шахмал түлшний үйлдвэрийг сарын өмнө хүлээлгэн өгчээ. Харин үлдсэн ажлыг ондоо багтаан дуусгах боломжтой, гэж тус цехийн Ерөнхий инженер Ж.Батсуурь ярилаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.