2021-12-03 энэ өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр. Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал нь хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын төвд байдаг, бүхий л салбарын бодлого, үйл ажиллагаатай салшгүй холбоотой харилцаа юм. УИХ, НББХ-ны зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад ААН, байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүй зохих орон тоо тутамд төлөх төлбөрийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд төвлөрүүлж энэхүү төлбөрийг гагцхүү тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зарцуулах, зарцуулалтын тайланг нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тайлагнах үүргийг хүлээлгэсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асардаг ажилтан хүсэлт гаргавал ажил олгогч түүнд гэрээсээ, зайнаас, бүтэн бус цагаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх боломжит арга хэмжээг авахаар хуульд тусгасан. Түүнчлэн УИХ-аас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлд анхаарч байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.