“Өсвөрийн парламент клуб”-д Сонгинохайрхан дүүргээ төлөөлж байгаа сурагчидтайгаа уулзаж санал бодлыг нь сонслоо. Өсвөр насны хүүхдүүдийн оюун бодолд оршин байдаг тэр гэрэлт ирээдүйг бүтээхэд тэдний өөрсдийн санал бодол юу юунаас илүү чухал билээ. Тиймээс тэднийгээ өнөөдөр хүлээн авч уулзлаа.Сурагчид маань өөрсдийн хийж бүтээсэн нөлөөллийн ажлуудаа танилцуулж амлалт бичигт гарын үсэг зуруулсан. Цаашид хэрхэн хамтарч ажиллахаа ч ярилцаад авлаа. Бидний хараагүй олон сайн сайхан зүйлс тэдний оюун санаанд оршиж байгаа гэдгийг өнөөдөр улам бүр тодоор харж чадлаа. Хүүхдүүдийнхээ зорьсон зүйлсэд өндөр амжилт хүсье.Тэдний хийсэн нөлөөллийн ажлаас жишээ болговол:Нөлөөллийн ажлын хүрээнд "Усаа хайрлая: НЭГ ӨРХ НЭГ САВ УС" аян , "БАЙГАЛЬ ЭХЭЭ ХАЙРЛАЯ" гэх үндсэн ажлууд төлөвлөж зохион байгуулсан. Нөлөөллийн ажил хийх ёстой хугацаа нь 2021 оны 11-р сарын 08-ний өдрөөс 21-ний өдөр хүртэл 14 хоног байсан юм. "Parliament Z" баг энэ хугацаанд ямар нэг зүйлд язгаарлагдахгүйгээр үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулъя гэж шийдэн одоог хүртэл боломжтой газар "Уур амьсгалын өөрчлөлт" сургалтаа зохион байгуулсаар байгаа гэлээ."Байгаль эхээ хайрлая" ажлын нэгээхэн хэсэгт "Уур амьсгалын өөрчлөлт" сэдэвтэйгээр нийт гурван сургалтыг ороод байна. Анхны сургалтаа СХД-ийн 62-р сургуулийн эко клуб түүний чиглүүлэгч багшид 11-р сарын 10-ны өдөр, хоёр дахь сургалтаа СХД-ийн 122-р сургуулийн СӨУЗ болон эко клубийн гишүүдэд 11-р сарын 11-ний өдөр, гурав дахь сургалтаа СХД-ийн Хүүхдийн Холбооны хүүхэд залууст 11-р сарын 29-ний өдөр тус тус ороод байна.
