Манай улсын иргэдийн дунд бэлгийн замын халдварт өвчин чимээгүй тахал болж, жил ирэх тусам өвчлөл нэмэгдсээр байгаа нь нийгмийн эрүүл мэнд болон эдийн засагт ихээхэн хохирол үзүүлэх хэмжээнд хүрээд байна. 2020 оны эрүүл мэндийн судалгаагаар амьсгалын замын халдварт өвчин 36.6 хувь байхад бэлгийн замын халдварт өвчин 36.5 хувь байгаа нь өөрөө түгшүүрийн дохио. Үүнд зөвхөн Эрүүл мэндийн салбарынхан бус бүх нийтийн манлайлан оролцох асуудал тул ЭМЯ, БШУЯ, Соёлын яамны оролцоо, тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны нягт уялдаа холбоог сайжруулах нь чухал.Харилцаандаа үнэнч байж эрүүл мэнд, хайртай бүхнээ хамгаалъя.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.